“ACE” entertainment студийнхэн дуучин Б.Баярцэцэгт нэгэн өвөрмөц сюрприз барьжээ. Түүний мөдхөн цацагдах гэж буй “НАМАЙГ ЗУР” дууных нь клипэнд зориулсан богино хэмжээний кино бүтээжээ. Энэ талаар бодоо ч үгүй явсан дуучинд ийн гэнэтийн бэлэг барьсанд ихэд баярласан гэнэ.
Шинэ оны өмнөхөн үзэгч, сонсогчдод хүрэх дууны шүлгийг яруу найрагч, зохиолч Х.Болор-Эрдэнэ бичиж, аяыг нь "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун хийсэн аж.
Дуучин бүсгүй өөрийн нүүр номдоо “Гэнэтийн бэлэг ямар хүчтэй байдгийг сэтгэл, зүрхэндээ мэдэрлээ. Зурж дуусаагүй хөрөг, уулзаж амжаагүй хайрын түүх энэ дууны ард нуугдаж байгаа. Бодит түүх, бодит дурсамж, жинхэнэ хайрын тухай миний цоо шинэ клипийг та бүхэн удахгүй хүлээн аваарай” хэмээн бичжээ.