БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдаж буй ОУХМ Д.Алтансүх хүрэл медалийн төлөө Казакстаны Зумаканов Елдостой барилдан цэвэр яллаа. Барилдаан эхлээд удаагүй байхад хэдхэн хоромын дотор хэвтээ барилдаанаас цэвэр дарж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр өнөөдрийн манай улсын хоёрдахь хүрэл медалийг авчирлаа. Тун удахгүй эрэгтэйчүүдийн -73кг жинд хүрэл медалийн төлөө МУГТ Г.Одбаяр барилдах юм.
Шууд үзэх:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.