СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-15

ШУУД: Д.Алтансүх хүрэл медалийн төлөө барилдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Өнөөдөр манай 4 шилдэг жүдоч хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байгаа юм.

Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдаж буй ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Казакстаны жүдоч Серикзанов Ерлантай барилдан даралтаар цэвэр ялсан.  С хэсгийн аваргын төлөө Бразилийн Каргнин Даниелд ялсагдснаар дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд Словенийн Гомбок Адриантай нилээн хүнд барилдааныг хийлээ. Нэмэлт цагтайгаа нийт 9 минут барилдаж ваза-ари үнэлгээгээр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. 

Хүрэл медалийн төлөө Казакстаны Зумаканов Елдостой барилдахаар дэвжээнээ гарч ирээд байна. Дашрамд танилцуулахад Казакстаны Зумаканов Елдос нь өнгөрсөн жилийн мастерст мөнгөн медаль хүртэж байсан хашир туршлагтай тамирчин юм. Өмнө нь 2016 онд хоёр бөх хоорондоо учраа таарахд ОУХМ Д.Алтансүх Зумакановыг ялж уг тэмцээнд Д.Алтансүх түрүүлж Зумаканов хүрэл медаль авч байсныг жүдо сонирхогчид маань санаж буй бизээ. 

Шууд үзэх:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.