СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-15

ШУУД: Д.Амартүвшин мастерсаас хүрэл медаль хүртлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Өнөөдөр МУГТ Д.Амартүвшингийн төрсөн өдөр тохиож байна. (1987.12.15) Тэрээр өөрийнхөө төрсөн өдрөөрөө дэлхийн шилдгүүдээс тодрон хүрэл медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн жил мастерст мөн хүрэл медаль хүртэж байсан амжилтаа бататгалаа. 

Хүрэл медалийн төлөө Бразил улсын жүдоч Такабатаке Эриктэй барилдан ялалт байгууллаа. Бразил жүдоч Такабатаке Эрикийн хувьд 3215 оноотойгоор дэлхийн чансааны 9-т эрэмблэгдэж байгаа ба урьд өмнө нь хоёр жүдоч хоёр удаа хоорондоо тааран барилдахад хоёуланд нь Д.Амартүвшин гавьяат маань ялаад байсан юм. 

Шууд үзэх:

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.