УДБЭТ-ын "Шинэ жилийн баяр"-т зориулсан тоглож буй алдарт "Щелкунчик" балет өнөөдөр бяцхан үзэгчидийнхээ урам өгсөн алга ташилтаар эхлэлээ. Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнийн 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг. Үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” балетыг бичжээ.
Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театр жил бүрийн зул сарын баяраар тоглодог. УДБЭТ-ын уран бүтээлчид нь жил бүрийн 12-р сард буюу "Шинэ жилийн баяр"-ийг угтаж П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг үзэгчдийн хүртээл болгож тайзнаа тоглодог уламжлалтай. Уг балетыг анх 1892 оны 12 сарын 6-нд Петербургийн Марийнский театрт тоглож байсан бол монголд 1982 онд тус театрын тайзнаа тоглож байсан түүхтэй.
Шинэ онд зориулсан анхны тоглолтод УДБЭТ-ын балетын гоцлоочид болон жүжигчид, симфони найрал хөгжимчид, удирдаач, ажилтан албан хаагчид, МУК-ийн бяцхан балетын жүжигчид оролцлоо.