БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Өнөөдөр манай бөхчүүдээс 4 шилдэг жүдоч медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө ОХУ-ын Долгова Иринатай бариладахаар дэвжээнээ гарч ирээд байна.
МУГТ М.Уранцэцэг ОХУ-ын Долгова Иринатай өнгөрсөн жилийн Мастерсийн хагас шигшээд барилдан ялагдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Одоо харин түүнийг ялж хүрэл медаль хүртэх бизээ.
Шууд үзэх: