СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-15

ВИДЕО: МУГТ Г.Одбаяр Шведийн жүдочийг цэвэр ялсан барилдааны бичлэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй МУГТ Г.Одбаяр эхний тойрогт Казакстаны Смагулав Зансаятай барилдан ялсан. А хэсгийн аваргын төлөө МУГТ Г.Одбаяр Шведийн Макиас Томмытой барилдан цэвэр ялж хэсгийн аварга болсон юм. Харин хагас шигшээд Канадын Маргелидон Артуртай барилдсан ялагдлаа. Канадын Маргелидон Артурын хувьд 3302 оноотойгоор дэлхийн чансааны 9-т эрэмблэгдэж байгаа жүдоч юм. 

МУГТ Г.Одбаяр хүрэл медалийн төлөө Олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Алдарт Лаша Шавдатуашвилитэй барилдахаар боллоо. Өмнө нь хоёр жүдоч 3 удаа тааран барилдахад МУГТ Г.Одбаяр хоёр удаа ялаад байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны мастерсийн хэсгийн аваргын төлөө барилдан ялагдаж байсан юм. 

МУГТ Г.Одбаяр Шведийн Макиас Томмытой барилдан цэвэр ялж хэсгийн аварга болсон барилдааны бичлэг:  

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.