СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-15

ВИДЕО: МУГТ Д.Амартүвшин ОХУ-ын бөхийг цэвэр ялсан барилдааны бичлэг.

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй МУГТ Д.Амартүвшин В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Огузов Алберттай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр ялж хэсгийн аварга болсон.

Хагас шигшээ барилдаанд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Гүржийн алдарт Папинашвили Амирантай барилдан харамсалтайгаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Бразил улсын жүдоч Такабатаке Эриктэй барилдах юм. Бразил жүдоч Такабатаке Эрикийн хувьд 3215 оноотойгоор дэлхийн чансааны 9-т эрэмблэгдэж байгаа ба урьд өмнө нь хоёр жүдоч хоёр удаа хоорондоо тааран барилдахад хоёуланд нь Д.Амартүвшин гавьяат маань ялаад байгаа юм. 

МУГТ Д.Амартүвшин ОХУ-ын Огузов Алберттай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр ялсан барилдааны бичлэг. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.