БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдаж буй ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Казакстаны жүдоч Серикзанов Ерлантай барилдан даралтаар цэвэр ялсан. С хэсгийн аваргын төлөө Бразилийн Каргнин Даниелд ялсагдснаар дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд Словенийн Гомбок Адриантай нилээн хүнд барилдааныг хийлээ. Нэмэлт цагтайгаа нийт 9 минут барилдаж ваза-ари үнэлгээгээр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Шууд үзэх гуравдугаар дэвжээ:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.