БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй МУГТ Д.Амартүвшин В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Огузов Алберттай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр ялж хэсгийн аварга болсон.
Хагас шигшээ барилдаанд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Гүржийн алдарт Папинашвили Амирантай барилдах гэж байна. Урьд өмнө нь хоёр бөхийн хувьд 2012 оноос хойш 7 удаа тааран барилдахад 2 удаад нь МУГТ Д.Амартүвшин ялаад байгаа юм. Энэ жилийн хувьд хоёр бөх хоорондоо таараагүй байна.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.