БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австралийн жүдоч Хаекер Катаринатай барилдаж цаг дуусахаас өмнө өөрийн дархан мэхээрээ цэвэр ялсан. МУГТ Б.Мөнгөнчимэг А хэсгийн аваргын төлөө уг жинг тэргүүлэн барилдаж буй Францийн Агбегненоу Кларисстэй яг одоо барилдаж байна.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.