БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдаж буй Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Сумьяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Унгарын Каракас Хэдвигтэй барилдаж нэмэлт цаг дээр ялсан. Урьд өмнө нь хоёр бөх 4 удаа учраа тааран барилдахад дөрөвүүлэнд нь МУГТ Д.Сумьяа ялж байсан бол ийнхүү тав дахь удаагаа яллаа. Хөдөлмөрийн аварга МУГТ Д.Сумьяа С хэсгийн аваргын төлөө Канадын Климкайт Жессикатай яг одоо барилдаж байна.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.