БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай барилдаж цэвэр ялсан. Яг одоо А хэсгийн аваргын төлөө Испани улсын жүдоч Фигуероа Жулиатай барилдаж байна.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.