БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй МУГТ Г.Одбаяр эхний тойрогт Казакстаны Смагулав Зансаятай барилдан ялж хожлын харьцааг 3:0 болголоо. Яг одоо МУГТ Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө Шведийн Макиас Томмытой барилдаж байна. Өмнө нь хоёр бөх гурван удаа тааран барилдахад манай бөх 2 удаа ялаад байгаа юм.
Шууд үзэх хоёрдугаар дэвжээ:
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.