БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдаж буй Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Сумьяа эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Унгарын Каракас Хэдвигтэй яг одоо барилдаж байна. Урьд өмнө нь хоёр бөх 4 удаа учраа тааран барилдахад дөрөвүүлэнд нь МУГТ Д.Сумьяа ялж байсан юм. Дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Каракас Хэдвигийн хувьд 2615 оноотойгоор дэлхийн чансааны 15-т эрэмблэгдэж байна.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ: