БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
Нийт 53 орны 231 шилдэг жүдочдын "тулаан" 3 дэвжээн дээр явагдана.
Өнөөдөр манай бөхчүүдээс 9 шилдэг жүдоч дэвжээнд гарна.
Эрэгтэйчүүдийн -60кг: МУГТ Г.Болдбаатар, МУГТ Д.Амартүвшин
Эрэгтэйчүүдийн -66кг: ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Д.Алтансүх
Эрэгтэйчүүдийн -73кг: МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар
Эмэгтэйчүүдийн -48кг: МУГТ М.Уранцэцэг
Эмэгтэйчүүдийн -57кг: Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа
Эмэйгтэйчүүдийн -63кг: МУГТ Б.Мөнгөчимэг нар өнөөдөр барилдах хуваарьтай байна.
Гуравдугаар дэвжээн дээр эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар яг одоо БНСУ-ын алдарт Ан Чанримтай барилдах гэж байна.
Шууд үзэх гуравдугаар дэвжээ:
Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой юм.