СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-14

ВИДЕО: Мастерст оролцох Гавьяат бүсгүйчүүд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд маргааш БНХАУ-ын Гуанжу хотноо цуглана. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.


www.livetv.mn сайт мастерс тэмцээн хүртэл монголын багийн тамирчдаа жин тус бүрээр нь цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Эмэгтэйчүүдийн -48кг: 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг 6520 оноотойгоор дэлхийн чансааны дэд байранд эрэмблэгдэж байгаа юм. Уг жинг 6986 оноогоор тэргүүлж буй Японы Тонаки Фуна мастерс тэмцээнийг өнжихөөр болжээ. М.Уранцэцэг гавьяатын хувьд эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Ли Янантай барилдахаар оноолт таарчээ. 

Эмэгтэйчүүдийн -52кг: 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа 6226 оноотойгоор дэлхийн чансааны дэд байранд эрэмблэгдэж байгаа юм. Уг жинг 6510 оноогоор Японы Ёшида Цукаса тэргүүлэн барилдаж байна. Д.Сумьяа гавьяатын хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Каракастай барилдахаар оноолт таарчээ. 

Эмэгтэйчүүдийн -63кг: 

Эмэгтэйчүүдийн -63кг жинд МУГТ Б.Мөнгөнчимэг 3109 оноотойгоор дэлхийн чансааны 11-т эрэмблэгдэж байгаа юм. Уг жинг 7176 оноогоор Олимпийн мөнгө, Дэлхийн 3 удаагийн аварга Францийн Агбегненоу Кларисс тэргүүлэн барилдаж байна. Б.Мөнгөнчимэг гавьяатын хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австралийн жүдоч Хэйкер Катеринатай барилдахаар оноолт таарчээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.