СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-14

ВИДЕО: Мастерсийн 81кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд маргааш БНХАУ-ын Гуанжу хотноо цуглана. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.


www.livetv.mn сайт мастерс тэмцээн хүртэл монголын багийн тамирчдаа жин тус бүрээр нь цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Эрэгтэйчүүдийн -81кг: 

Энэхүү жинг 6800 оноотойгоор Дэлхийн аварга Ираны Моллай Саид тэргүүлэн барилдана. Мөн түүнчлэн энэ жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Олимпийн алт, Дэлхийн аваргын хүрэл медальд ОХУ-ын Халмуразаев Хасан мөн барилдах юм. 

ОУХМ Н.Дагвасүрэн эхний тойрогт Португалийн Эгутидз Анритай барилдахаар оноолт гарчээ. Урьд нь энэ хоёр бөх 2 ч удаа учраа тааран барилдахад манай бөх хоёуланд нь ялж байсан юм. Өнгөрсөн оны Мастерс тэмцээнд таарч манай Н.Дагвасүрэн нэмэлт цаг дээр ялж байсныг жүдо сонирхогчид маань тодхон санаж буй бизээ. 

Өнөөдөр та бүхэндээ ОУХМ Н.Дагвасүрэн Португалийн Эгутидз Анриг өнгөрсөн жилийн Токиогийн их дуулга тэмцээн дээр хүрэл медалийн төлөө хэрхэн ялж байсан барилдааны бичлэгийг хүргэж байна. 

ОУХМ О.Ууганбаатар D хэсэгт эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт ОХУ-ын Аслан Раппинаговтой барилдахаар оноолт гарчээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.