Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болон мөнхөрч, хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт зохиол болох “Ромео & Жульетта” бүтээлийг УДЭТ гурав дахь удаагаа хүргэж байна. Энэ удаагийнхыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын залуу уран бүтээлчдийн хамтаар орчин цагийн шинэ дэг тавилтаар дахин найруулжээ.
Дэлхий дахинд өнөөг хүртэл олон орны хэл дээр тавигдаж буй энэ сонгодог жүжиг театрын амьд урлаг болон үзэгч та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон болоод жаргалыг дахин тунгаах бодлуудыг төрүүлж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх нь. Мөнхийн сэдэв хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон "Ромео, Жульетта" сонгодог жүжиг 127 дахь удаагийн тоглолт УДЭТ-т энэ сарын 20, 21, 22-нд 18.00 цагаас олны хүртээл болох нь ээ. Монголын дөрөв дэх Жульеттагаар УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун сонгогдлоо.
"Ромео, Жульетта" жүжиг бүтсэн түүх
Монголын анхны Жульетта гавьяат жүжигчин И.Одончимэг, О. Гэрэлсүх
Хоёр дахь Жульетта гавьяат жүжигчин Г.Урнаа, Г.Алтанбаганa
Гурав дахь Жульетта залуу жүжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр
Дөрөв дэх Жульетта залуу жүжигчин Г.Номуун, Б.Шинэбаяр
Сонирхуулахад УДЭТ-ын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар Монгол улсын соёлын элчээр томилогдсон билээ.