АНУ-ын Холбооны мөрдөh товчооны мэдээллийн сан 2012 оноос дижитал цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч дахин 53 тн цаасан дээр хэвлэсэн нууц материалыг шатааж устгах шаардлагатай байгааг мэдэгджээ.
Холбооны мөрдөх товчоотой хамтран ажилладаг Америкийн Засгийн газар нууц материалуудыг устгахад төлөөлөгчөө байлгах ёстой юм байна. Ирэх 2019 онд утсгал явагдана гэжээ.
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш нууц материалууд байгаа тул гадны этгээдэд алдалгүй чандлан шатаах нь чухал юм.
53 тн бичиг цаас Форд Таурусес машин 30 ширхгийг нийлүүлсэнтэй буюу 100 ширхэг хаан төгөлдөр хууртай тэнцэх юм байна. Хэрэгцээгүй цаасан архивыг устгаснаар товчооны зардлыг 17,500 ам.доллараар бууруулна гэж үзжээ.
Эх сурвалж: www.qz.com