Орчин үеийн сошиал нийгмийг “Youtube” суваггүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Тус суваг жил бүрийн хамгийн их хандалт авсан бичлэгүүдийг багтааж нэгтгэн хураангуй бичлэг хийж танилцуулдаг уламжлалтай. Гэвч энэ жилийн бичлэг “Youtube”-д тавигдсан хамгийн муу бичлэг болжээ.
Бичлэгийг үзсэн 11 сая гаруй хүн “dislike” буюу таалагдахгүй байна гэсэн товч дарж, ердөө хоёр сая үзэгч “like” буюу таалагдсан гэдгээ илэрхийлсэн байна. Дуучин Жастин Биеберийн “Baby ft Ludacris” бичлэг хамгийн олон хүнд таалагдаагүй бичлэг байсан ч “Youtube”-ийн өөрийнх нь энэ жилийн хураангуй байрыг нь эзэлжээ. Өнгөрсөн онд “Youtube”-ийн хураангуй бичлэг 2 сая “dislike”, 3,9 сая “like” авч байжээ.
Эх сурвалж: www.qz.com