Америкийн эрдэмтэн А. Маслоугийн “Хэрэгцээний шатлалын онол”-оор хоол хүнс нь бидний физиологийн суурь хэрэгцээ юм. Гэвч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2016 онд явуулсан “Эрүүл бус хооллолтоос үүдэлтэй өвчин эмгэгийн талаар судалгаа”-нд Монгол Улсын 15-64 насны хүн амын 60 хувь илүүдэл жинтэй, 72 хувь цусан дахь холестерины хэмжээ ихэссэн, 4.2 хувь чихрийн шижинтэй гэсэн дүгнэлт гарснаас үзэхэд зохистой хооллолт нь бидний хувьд тулгамдсан асуудал болохыг илэрхийлж байна.
“Гэр зөвлөмж”-д үндэслэн таны өдөрт идэх хоолны 17 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн,10 хувийг жимс, 23 хувийг хүнсний ногоо, 40 хувийг үр тариа, буурцагт ургамал эзлэнэ
Зөв зохистой хооллолт гэдэг нь бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай илчлэг, шимт бодисыг агуулсан хоол хүнсийг нас, хүйс, ажил хөдөлмөр, улирал, эрүүл мэндийн байдалдаа тохируулан сонгон хэрэглэхийг хэлнэ. Мөн та өөрийн биеийн жин, хөдөлгөөн идэвхээс шалтгаалан өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг тогтоож, өдөрт идэх хоолныхоо 30 хувийг өглөө, 35 хувийг өдөр хөнгөн зууш 10 хувийг ,25 хувийг орой идэх хоолны дэглэмтэй байх хэрэгтэй. Мөн “Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний “Гэр зөвлөмж”-д үндэслэн таны өдөрт идэх хоолны 17 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн,10 хувийг жимс, 23 хувийг хүнсний ногоо, 40 хувийг үр тариа, буурцагт ургамал эзлэнэ.
Иргэн танд эрүүл өглөөний хоолны бяцхан жорыг санал болгоё! Идэх хоол бүхэн тань эрүүл байг!
Далайн байцай, ногоотой өндгөн хуймаг
Бэлтгэх материал:
Өндөг 4ш, далайн байцай 1ш, лууван 30гр, том ногоон сонгино 1ш,улаан чинжүү 1ш, давс
Хийх дараалал:
Өндөг, давс, нунтаг улаан чинжүүг шөлөндөө хийж сайн хутгана. Далайн байцайгаа бага зэрэг шараад ногоон сонгино,улаан чинжүү, луувангаа урт нарийхан хэрчинэ.
Хайруулын тавганд тос хийж дунд зэргийн галаар өндөгний бэлдмэлийг 3 хуваасны 2-ийг хийж бага зэрэг болгоно.
Далайн байцайгаа дэвсээд сонгино,лууван,улаан чинжүүгээ дээр нь тавина.
Өндгөө бага зэрэг хуйлсаны дараа үлдсэн өндгөө дээрээс нь нэмж дахин хуйлж дээрээс нь сайн дарж болгоод 1см зузаантай хэрчээд бэлэн болно.