Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд 1 хоногийн дараа БНХАУ-ын Гуанжу хотноо цуглана. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
www.livetv.mn сайт мастерс тэмцээн хүртэл монголын багийн тамирчдаа жин тус бүрээр нь цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
Эрэгтэйчүүдийн -66кг:
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн шилдэг 16-д Монгол улсаас 2 бөх багтжээ. ОУХМ Г.Хэрлэн 3530 оноотойгоор дэлхийн чансааны 8-д эрэмблэгдэж байгаа бол Д.Алтансүх 2275 оноотойгоор дэлхийн чансааны 17-т эрэмблэгдэж байна.
Энэхүү жинг 6800 оноотойгоор Дэлхийн хошой аварга Японы Абе Хифуми итгэл төгс тэргүүлж байгаа боловч Мастерс тэмцээнийг өнжихөөр болжээ. Мөн түүнчлэн энэ жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт БНСУ-ын Ан Баул мөн мастерст орох мэдүүлэгээ өгөөгүй байна. одоогоор Японы 2 жүдоч тэргүүлж байгаа хэдий ч мастерс тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөгүй байна.
Иймд энэ жинг дэлхийн аваргын хүрэл медальтнууд болох Гүржийн Маргвелашвили Ваза болон Израйлийн Фликер Тал нар өнгөлж байна.
ОУХМ Д.Алтансүх уг жинг тэргүүлэн барилдах Гүржийн Маргвелашвили Вазаг 2015 оны Ташкентийн гран при тэмцээнд хэрхэн цэвэр савсан барилдааныг та бүхэндээ эргэн сануулах үүднээс толилуулж байна.
Харин ОУХМ Г.Хэрлэн мастерст 66кг жингийн удаах тэргүүлэгч Израйлийн Фликер Талыг өнгөрсөн жилийн жилийн Парисын их дуулга тэмцээн дээр хэрхэн ялсаныг мөн эргэн дурсацгаая.