Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Япон улсад айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд өчигдөр Токио хотод Японы Гадаад худалдааны байгууллагын тэргүүн Хироюки Ишигэтэй уулзжээ. Тэд Монол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцсон байна.
Хироюки Ишигэ хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд Монгол инженерүүдийг Японд сургах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. 2017 онд Япон улсад Монголоос 2,517 оюутан суралцсан байна.
Ноён Ишигэ Японы пүүс компаниуд Монгол улсад бизнесс эрхлэхэд олон талын бэрхшээл хүндрэлтэй тулгардаг гэжээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ тал дээр илүү анхаарлаа хандуулахыг хүссэн байна.
У.Хүрэлсүх Токиод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах болон хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалахад Монголын Засгийн газар анхаарал хандуулж байгаа гэжээ. Токио дахь Худалдааны төлөөлөгчийн газар нь гадны хөрөнгө оруулагчдад иж бүрэн мэдээлэл өгөх ба бизнесийн орчин нөхцөлийг сайжруулна гэлээ.
Эх сурвалж: m.akipress.com