Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тун удахгүй эхлэх хөрөнгө орлогын мэдүүлэгийн талаар тодрууллаа.
-Ирэх оноос Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн зарим заалтад өөрчлөлт орж байгаа гэсэн энэ талаар дурдвал?
Хэрвээ тухайн олсон орлого, хөрөнгөө хууль ёсны гэдгээ үндэслэлтэй тайлбарлахгүй бол Эрүүгийн хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүртэл зохицуулалт орж ирсэн
-Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг эрх бүхий албан тушаалтан томилсон бол Авлигатай тэмцэх газраас Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар томилохоос таталцдаг үүрэгтэй. Мөн томилсон эрх бүхий албан тушаалтныг тухайн албаас нь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалт байсныг сая Төрийн албаны тухай хууль батлагдан хэрэгжихтэй уялдаад дээрх хуулинд өөрчлөлт оруулсан байдаг.
Уг хуулинд өөрчлөлт орсноор жишээлбэл, тухайн хүн уул уурхайн компанийн харьяанд ажиллаж байгаад Уул уурхайн яаманд ажиллах нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дүгнэдэг. Иймээс тухайн хүнийг хувийн хэвшилдээ ажилла эсвэл нийтийн албыг сонго гэдэг байсан бол одоо томилох байгууллага нь өөрсдөө дур мэдэн томилдог зохицуулалт ороод байна. Авлигатай тэмцэх газрын зүгээс Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн анхны үзэл баримтлалаасаа ухарсан үйлдэл гэж үзэж байгаа.
Ирэх оноос энэ хуулинд өөрчлөлт орон хэрэгжихгүй болсноор төрийн албанд мэргэшсэн, тогтвортой байна гэсэн үзэл баримтлал алдагдах юм. Харин ч мэргэжил боловсролгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, зөрчил үүсэхээр хүмүүс төрийн албанд томилогдох гарц нь нээлттэй болоод өгч байгаа гэсэн үг.
-Ер нь хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байгаа төрийн албаны хүмүүсийн нийтлэг зөрчил юу байна вэ?
Тухайн хүний орлого өмнөхөөсөө хэдий хэмжээгээр ихэссэн эсэх талаар болон эд хөрөнгө нь хэнд шилжсэн, хэнээс авсан талаарх мэдээлэлд цахим систем дүн шинжилгээ хийдэг болсон
-Төрийн албан хаагчид маань ерөнхийдөө долоон төрлийн орлогын мэдүүлгээ өгч байгаа. Гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг үнэ зөв мэдүүлэх, орлого хэсэг дээрээ хайхрамжгүй байдлаар буруу зөрүү мэдүүлэх зүйлүүд гардаг. Гэр бүлийн гишүүдийн хамтын өмчлөл, хөрөнгөө мэдүүлэхгүй орхигдуулах тохиолдлууд байна.
Хууль тогтоомжид маань нэлээд өөрчлөлт орж ирж байгаа. Хэрвээ тухайн олсон орлого, хөрөнгөө хууль ёсны гэдгээ үндэслэлтэй тайлбарлахгүй бол Эрүүгийн хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүртэл зохицуулалт орж ирсэн. Бид нар бүртгэж авах биш хяналтын тал дээр анхаарч ажиллаж байна. Үүнтэй уялдуулан цахим системдээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр энэ хүний орлого өмнөх жилээсээ хэдэн хувиар өссөн, гэр бүлийн хамаарал бүхий этгээд дээрээ холбоотой ямар хөрөнгөтэй эсэх талаар мэдээлэл гарч ирэх юм. Хамгийн чухал нь хамаарал бүхий этгээдэд дээрээ өөрийн өмчийн хөрөнгөө хэзээний хөрөнгөөр авснаа шилжүүлсэн талаар ямар хөрөнгө шинээр авсан гэх мэт хяналт шалгалтын ажлууд хийгдэж байгаа.
-Томоохон албан тушаалтан төрийн албан хаагч нарын хувьд энэ жил ХОМ-ээ үнэн зөв мэдүүлэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Учир нь уг мэдээлэл болон бусад эх үүсвэрийг ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг мэдлээ шүү дээ?
-Цахим системын хяналтыг сайжруулснаар олон нийт мэдээлэл өгөхөөсөө илүү цахим өөрөө мэдээлэл өгдөг болсон. Тухайн хүний орлого өмнөхөөсөө хэдий хэмжээгээр ихэссэн эсэх талаар болон эд хөрөнгө нь хэнд шилжсэн, хэнээс авсан талаарх мэдээлэлд цахим систем дүн шинжилгээ хийдэг болсон.
Одоо бид нар банкнуудаас лавлагаа мэдээлэл авч чадахгүй байгаа. Банкны тухай хуулиараа зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол лавлагаа авдаг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэгт хэдий хэмжээний орлоготой эсэхийг баримтжуулах болдог. Иймээс банкнуудаас лавлагаа авах хууль эрх зүйн орчин бүрдвэл сайн байна.