Зохиолч Д.Төрмөнхийн бүтээл “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга”-ийг энэтхэгийн “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар англи хэлнээ хөрвүүлж, хэвлэснээ олон нийтэд толилуулах номын хурим Шинэ Дели хотод болов.
Тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам “Дели хотын судлаачдын бүлэг”, “Монголын анд нөхөд” зэрэг төрийн бус байгуулагатай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Энэтхэг улсын парламентын гишүүд, төр, засгийн газрын байгууллагууд, урлаг, соёл, бизнесийн салбарын төлөөллүүд, Монгол улстай ажил хэргийн холбоотой, талархан дэмждэг, элгэмсүү дотно ханддаг олон хүн хуран цугласны дотор Энэтхэгийн парламентад байгуулагдсан Энэтхэг, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Р.Л.Катария, эл бүлгийн гишүүд, “Дели хотын судлаачдын бүлэг”-ийн ерөнхийлөгч В.Жолли, Дели хотын мэр Н.Чаули, “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газрын эзэн Н.Кумар, “Индиа Эмпайр” сэтгүүлийн эрхлэгч С.Чакарборти, монгол судлаач др. Ш.Сони зэрэг олны танил эрхэмүүд мялаалгын үг хэлж дээрх номын талаар болон Монгол орон, монголчууд, Энэтхэг, Монголын найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар дотно сэтгэлээ хуваалцаж халуун мэндчилгээ дэвшүүлэв.
Эдийн засаг нь эрмүүн хурдтай хөгжиж байгаа, тэрбум илүү хүн амтай, Энэтхэг улс ардчилсан Монгол улстай төрийн тэргүүнээр нь дамжуулан уламбүр ойртон дотно танилцах боломжийг зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга“ ном олгож байгааг тэд дурдаж англи хэлээр уншигчдын хүрээнд энэ ном эрэлт ихтэй байх болно гэдгийг цохон тэмдэглэв.
“