Энэ оны 2 дугаар сараас Азийн орнуудаас эхлэн трэнд болж эхэлсэн Тик Ток аянд Монголын залуус ч нэгдэж байна. Манай LiveTV.MN сайтын залуус анх "Тик Токоор сонин юутай?" аяныг залуусын дунд өрнүүлж, сошиал контент болгон боловсруулж цахим орчинд цацаж эхэлсэн билээ.
Зөвхөн нэг л дугаарийн үзэгчийн тоо 700 000 даваад байгаа нь Монголын сошиал ертөнцөд шинэ амжилтыг тогтоосон хэрэг юм.
Тэгвэл өнөөдөр Тик Ток аян Монголын цахим ертөнцөд хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрхийг олж, "суурьшиж" чаджээ. Анхны дугаар маань LiveTV.MN фэйсбүүк пэйж хуудсаар цацагдсан даруйдаа залуусын дунд хүлээлт үүсгэж, өнөөдрийн байдлаар манай пэйж хуудсанд хандаж Тик Ток бичлэгээ илгээсэн оролцогчдын тоо мянга гаруй болсон.
Та манай сайтаас Тик Токын бүх дугаарыг хүлээн авч үзээрэй.
Мөн бидэнд өөрийн Тик Ток бичлэгээ илгээхийг хүсвэл #LiveTV.MN хаштаг хэрэглээрэй.