АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөж байсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 100 сая ам.долларын хандив цуглуулсан. Тэгвэл энэ мөнгө хаанаас гарсан болохыг Нью-Йоркийн холбооны прокурорууд шалгаж эхэлсэн байна.
Трампын тангараг өргөх ёслолын хороог холбооны прокурор шалгаж эхэлсэн талаар “The Wall Street Journal” сонинд нийтэлжээ. Сонинд нийтэлснээр Трампын хуульч байсан Майкл Кохены бизнесийн гэрээ хэлэлцээрүүдээс холбоонд бүртгэгдээгүй бичиг баримтууд илэрсэн гэжээ. Тангараг өргөх ёслолд хандив өгсөн хувь хүмүүс нөлөөгөө сайжруулах гэж эсвэл шинэ албан тушаал захиалсан уу гэдгийг шалгаж байна.
Харин Ерөнхийлөгчийн тангаргын хороо бүх үйл ажиллагаа зохих ёсны хуулийн дагуу явагдсан гэдгийг хэлжээ. “Тангаргын хорооны санхүү Холбооны Сонгуулийн хороо болон Холбооны орлого бүрдүүлэх албаны зөвшөөрөлтэй бүрддэг. Хандив өгсөн хувь хүмүүсийн нэрийг шалгаж, олон нийтэд ил байдаг” хэмээн тайлбарласан байна. Мөн ямар нэгэн байдлаар прокурорын шалгалт ирээгүй гэжээ.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсаас тодруулахад “Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай АНУ-ын төрийн тэргүүний тангараг өргөж албан ажлаа хүлээж авснаас өөрөөр алдаа дутагдалтай зүйл огт хийгээгүй” гэж хариулсан байна.
Эх сурвалж: www.cnn.com