УИХ-ын чуулган өчигдөр буюу 12-р сарын 13-нд хуралдах хуваарьтай байсан ч чуулганы ирц бүрдээгүй учир хуралдаагүй юм. Харин өнөөдөр чуулганыг 10 цагт хуралдуулахаар зарласан. Харин өнөөдөр хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна. Учир нь Т.Аюурсайхан нарын хэсэг гишүүн чуулганыг бойкотлоод байгаа билээ.
Хэрэв өнөөдрийн чуулган хуралдвал Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.