Энэ долоо хоногийн мягмар гарагт Францын Страсбург хотод зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж гурван хүний аминд хүрч, 10 гаруй хүнийг шархдуулсан. Хотын цагдаагийн газар гэмт этгээдийг шархдуулсан ч барьж чадалгүй, мөрдөн мөшгиж байсан юм.
Страсбург хотын иргэдийг сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хамгаалахыг сануулаад байсан бол өнгөрсөн шөнө сэжигтнийг олжээ. Халдлага үйлдсэн 29 настай Чериф Чекаттыг Страсбургийн гудамжинд олж баривчлах гэсэн боловч таксигаар зугтаж, цагдаа нарын эсрэг гал нээж, эцэст нь амиа алдсан байна.
Тэрээр Исламын хэт даврагсдын нэг бөгөөд Франц, Герман, Швейцарьт удаа дараа гэмт хэрэгт холбогдож, тусгай хүчний үндэсний аюулгүй байдалд халдаж болзошгүй хүмүүсийн жагсаалтад бүртгэлтэй байжээ. Мягмар гарагт болсон халдлагын хэрэгт холбогдуулан Чекаттын эцэг эх, дүү нарыг нь баривчиллаа.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой 21 цагийн үед Страсбургийн Нэудорф дүүрэгт гэмт этгээд байгаа тухай мэдээлэл цагдаа нарт иржээ. Нэудорфод сэжигтний гэр байдаг бөгөөд гэрээс нь гарбөмбөг, буу, дөрвөн ширхэг хутга олсон байна.
Гэмт этгээдийг илрүүлж аюулгүй болгосноор Страсбург хотын иргэд эргэн хэвийн амьдралдаа шилжлээ.
Эх сурвалж: www.bbc.com