Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах Шангрила зочид буудлын ѳрѳѳнд АНУ-ын иргэн амиа алджээ. Зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай М ѳмдний тэлээгээрээ ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай олдсон байна. Харин амиа алдсан иргэн тус улсын тагнуулын байгууллагын тусгай ажилтан байсан гэх мэдээлэл бий.
Цагдаагийнхан хэргийн газар очиход амиа хорлосон АНУ-ын иргэн буудлын ѳрѳѳний шүүгээний тѳмѳрнѳѳс дүүжлэгдэж нас барсан байсан аж. Хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлжээ.
С.Саруул