Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардах бичиг өргөн барьж буйгаа зарласан билээ. Ингэхдээ тэд 39 гишүүний гарын үсэг цуглуулсан гэдгээ онцолсон.
Гэвч тэдний саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн дийлэнх буюу 25 нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд болохыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол онцолсон юм.
Энэхүү нэрс ойрын үед олон нийтэд хүрэх бөгөөд ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд өөрсдийнхөө хууль бус үйлдлийг хаацайлж, асуудлыг намжаахын тулд УИХ-ын даргыг огцруулахаар улайрч байгааг харж болно.