СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Заамарчуудын шүүх хурлыг хоёр дахь удаагаа хойшлуулжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

Монгол улсын засгийн газар “Алт 2” хөтөлбөрийг баталж уг хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий баг Өвөр Наймган гэх газарт “Эрдэнэсийн эрэг” компанид АМГТГ-аас 2017 онд Ашигт малтмалын тухай хуульд байхгүй журмаар 15 мянган га газарт хайгууль хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг.

Гэвч уг газар нь Заамарчуудын мал ахуйгаа адгуулдаг гол бүс нутаг бөгөөд уугуул малчдын эрх ашгийг хөндсөн байдаг. Тиймээс нутгийн иргэд энэхүү зөвшөөрлийг эсэргүүцэн тэмцсээр жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм.

Энэ тэмцлийн үр дүнд өнгөрсөн хугацаанд АМГТГ-аас анх олгосон 15 мянган га-гаа багасгаж 3900 болгосон байдаг. Гэвч үлдсэн 3900 га талбай нь ч нутгийн малчдын хашаа саравч, малч бэлчээх талбайг хамарсан учир  шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.  

Ингээд уг хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр/12.13/ зарлагдаж, Өөрөөр хэлбэл, цаг зав, бензин шатахуунаа гарздан байж ирсэн Заамарчууд ийнхүү хүлээлтийн байдалд орж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.