Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэдгээрийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учраас сургуулийн дотуур байранд амьдардаг. Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна.Ховд аймгийн 17 сум, Баян-Өлгий аймгийн 13 сум, 16 багийн нийтдээ 46 дотуур байранд 55 мянга орчим хүүхэд хүүхэд амьдарч байна.
Энэ судалгааг “Хүүхдийн эрх-хөгжил II” төслийн хүрээнд хийсэн байна. Сүүлийн жилүүдэд хүүхдэд ээлтэй дотуур байрыг бий болгохын тулд тодорхой ажлууд хийж, Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд, холбогдох журам, шийдвэрүүд батлагдсан бөгөөд одоо дотуур байрны стандартын төсөл хэлэлцэгдэж байгаа юм байна. Үүний үр дүнд дотуур байрны орчин нөхцөл сайжирч,дотуур байрны багш, нийгмийн ажилтан, тогооч, үйлчлэгч гэх мэт нийм ажилтнуудын хандлага харилцаа сайжирч, хүүхүүдийн идэвхи оролцоо дээшилсэн талаар “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хэлэлцүүлгийн үеэр онцолжээ.