Турк улсын нийслэл Анкара хотод хурдан галт тэрэг осолдож багадаа есөн хүн амиа алдсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар галт тэрэгний ослын үеэр 40 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Ослын газарт онцгой байдал, түргэн тусламж, гал сөнөөх газрын ажилтнууд ирж иргэдийг аврах ажиллагаа үргэлжилжээ. Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 06:30 минутанд Анкарагаас Конья хот руу явж байсан хот хоорондын зорчигч тээврийн хоёр галт тэрэг зөрөх гэж байгаад хоорондоо мөргөлдсөн байна.
Анкара хотын галт тэрэгний төв зогсоолоос найман км-т байдаг Марсандиз зогсоолд осол гарчээ. Хотын захиргаанаас ослын шалтгааныг тогтоох техникийн үзлэг шалгалт эхэлсэн тухай мэдээлэв.
Өнгөрсөн долдугаар сард Турк улсад галт тэрэг осолдож 24 хүн амиа алджээ.
Эх сурвалж: www.bbc.com