СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын ЗГ Канадын дахин нэг иргэнийг баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хоёр орны харилцаа хурцадмал үед Канад улсын Гадаад хэргийн яамнаас Хятадад байгаа иргэнтэйгээ холбоо тасарсан гэдгийг мэдэгдлээ. .

Канад улсын иргэн бизнес эрхлэгч Майкл Спавор энэ долоо хоногт яамны ажилтнуудтай холбогдож байцаагдаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Тэ.

Хятадын төрийн мэдлийн телевизээр өнөөдөр өглөө ноён Спавор нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэрэгт буруутгагдан байцаагдаж байгаа тухай мэдээлсний дараахан холбоо тасарчээ. Канад улс Спаворын байгаа газрыг тогтоохоор шаргуу ажиллаж байна.

 

 

Хятадад баривчлагдсан гэж үзээд байгаа уг эрхэм “Паекту соёлын солилцоо” нэртэй байгууллага удирдаж, Умард Солонгос руу бизнес, соёлын аялал зохион байгуулдаг байна. .

 

 

Энэ долоо хоногийн эхэнд Ванкуверээс Гадаад хэргийн яамны дипломатч асан, олон улсын бодлого судалгааны газрын зөвлөх Майкл Ковриг Хятадад баригдсан тухай мэдээлж байсан. Хятадын Засгийн газар уг мэдээллийг баталсан ч Канадын зүгээс иргэнийхээ аюулгүй байдал, эрүүл мэндэд зовниж байгаагаа илэрхийлсэн.

 

Майкл Ковриг

 

.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.