Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тэд эрх баригч МАН-ын бүлэг дотроо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдэх хооронд монгол улсын нийгэм эдийн засагийн нөхцөл байдал урд хожид байгаагүйгээр доош орлоо. “МАН-ын өр нэмж тавихгүй, өрнөөс салгана, өрийг дарна” гэсэн сайхан амлалтууд нь худлаа боллоо гэдгийг юун түрүүнд онцолсон юм.
Нэг нь шатахууны үйлдвэр. Тэр нь хэзээ ашиглалтанд орж, хэзээ ашгаа хүртэх нь тодорхойгүй.
Хоёр дахь нь цэвэрлэх байгууламж. Гэтэл өнөөдрийг хүртэл тендер нь будлиантай. Хэзээ эхлэх нь мөн л тодорхойгүй.
Гурав дахь нь саарал ус. Аль хэдэн жилийн өмнө яригдсан саарал усны гэрээнд гарын үсэг зурснаас өөр ямар ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэнгүй.
Хий хоосон мөнгө цацаж шударга үнэн мэтээр өөрийгөө ард түмэнд хоногшуулах гэсэн хоосон яриагаар улс төр хийж байна. Энэ худал яриагаар чинь монголын ард түмэн хөгжихгүй.
Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч SOS дохио 3 хоног дуугарлаа. Үүн дээр хэн ч анхаарал хандуулж байгаа хэн ч алга. Хамгийн их ажилтай, ачааллтай үед нийслэлийн засаг дарга солигдож байна. Орных нь хүн одоо болтол томилогдоогүй байна. Яасан ч амиа бодсон юм. Яагаад ч оны дараа байж болдоггүй сандал суудлын тэмцэл вэ.
Эрх баригчид өөрсдөө нийгмийн амгалан байдал, улс орны тогтвортой байдлыг алдагдуулж байна. Монгол төрийн жолоог залуургүйгээр тавиад туучихсан.
МАН 2,6 жил засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьжээ. Энэ мөнгөөр юу хийсэн ч тодорхойгүй байна. Тиймээс МАН хэрүүлээ зогсоогоод ажлаа хийхийг сануулсан юм.
З.Нарантуяа: ОУВС-тай хийсэн гэрээгээр зөрчсөн
2016 оны 6 сард Засгийн газрын өр 16.6 их наяд байсан бол 2018 оны 6 сард 21.1 их наяд төгрөгт хүрсэн. 4.5 их наядаар өр нэмэгдсэн гэдгийг онцлоод
Төсвийн орлого 1,5 их наядаар давж биелж буй таатай нөхцөлд ажиллаж байгаа ч энэ засгийн газар ирээдүйн өв санд хуримтлал үүсэгсэнгүй. Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх юу ч хийсэнгүй.
ОУВС-аас манай улсыг гадаад валютын нөөцөө 500 сая доллараар нэмэгдүүлж 3,7 тэрбумд хүргэх шаардлага тавьсан. Гэвч үүнийг ч хэрэгжүүлж чадахгүй байна. Үндсэндээ МАН-ын Засгийн газар юу ч хийсэнгүй гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж нэг улсад төлөх гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь үндэстний аюулгүй байдалд нөлөөлдөг. Гэтэл БНХАУ-аас монгол улсад өгөх зээлийн хэмжээ ДНБ-ны гуравны нэг буюу 33 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас авч байгаа зээл аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Өнөөдөр бусад улс орноос зээл өгөхгүй байгаа үед дахиж БНХАУ-аас зээл авахгүй байхыг АН-ын зүгээс сануулж байна гэсэн юм.