Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах ёстой хуваарьт өдрүүддээ хуралдаж, асуудлаа хэлэлцэж чадаагүй юм. Учир нь УИХ-ын нэр бүхий хэсэг гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцортол чуулганы болоод байнгын хорооны хуралдаанд орохгүй гэдгээ мэдэгдэн, бойкот зарласан юм.
Тэгвэл энэ удаад ч мөн чуулганы ирц бүрдээгүй учир УИХ-ын дарга чуулганыг хааж маргааш өглөө буюу 12-р сарын 14-нд хуралдуулахаар зарлалаа. Ийнхүү УИХ-ын чуулган гурав дахь удаагаа хуралдаж чадахгүй гацаж байна. Уг нь өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан бол ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлаас эхлээд 30 гаруй хуулийн төсөл, журам, яаралтай хэлэлцэх асуудлууд байгаа юм.