Хэрэв та Дельта Эйрлайнс нислэгийн компаниар аль нэг тийшээ нисэх гэж байгаа бол бяцхан үслэг амьтдаа үлдээх хэрэгтэй болжээ.
Амерnкийн Дельта Эйрлайнс нислэгийн компани энэ сарын 18-ны өдрөөс эхлэн дөрвөн сартайгаас дээш бүх төрлийн амьтан авч нисэхийг хориглосон байна. Мөн найман цагаас урт нислэгт амьтан авч нисэхгүй гэжээ.
2016-2017 оны хооронд нислэгийн үеэр амьтад хоорондоо зодолдох, бие засах тохиолдол 86 хувиар нэмэгджээ. Тиймээс компанийн зүгээс амьтдыг асарч туслах үйлчилгээ үзүүлэхгүй байхаар шийдсэн байна.
Өнгөрсөн зун нислэгийн үеэр аварга том биетэй нохой зорчигч руу дайрч, эмнэлэгт хэвтсэн тохиолдол гарсан юм.
Жилд 250,000 амьтан Дельтагаар нисдэг байна. Тэжээвэр амьтдын зулзага гурван сар хүрэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаж, 30 хоног аялж болохгүй гэсэн заалтад үндэслэн тус компани дөрвөн сараас доош настай амьтад тээвэрлэхийг зөвшөөрчээ.
“Уг шийдвэр нь зорчигчдын аюулгүй, эрүүл нисэх эрхийг хангах зорилготой” гэж команийн өргөдөл гомдол, аюулгүй байдал хариуцсан дэд Ерөнхийлөгч Жон Лаутер мэдэгдсэн.
Дашрамд сонирхуулахад Америкийн ачаа тээврийн хуулиар могой, хэвлээр явагч, өмхий хүрэн, мэрэгч, аалз зэрэг амьтад нислэгийн үеэр тээвэрлэхийг хориглодог байна.
Эх сурвалж: www.cnn.com