СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-13

Бойкот зарлагч гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Тэд энэ удаад УИХ-ын 40 гишүүний гарын үсгийг зуруулаад иржээ. Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр дээрх гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод шаардлагаа өгсөн ч тэднйи шаардлагыг албан ёсны бус, хууль ёсны дагуу биш гэж үзсэн учир энэ удаад ийнхүү албажуулжээ.

Тэдний үзэж буйгаар

УИХ-ын даргыг огцруулсны дараагаар бүх зүйл гэнэт сайхан болчихгүй ч гэсэн өөрчлөлт шинэлчлэлтийн гэрэл гэгээ тусна.  

Маш олон зүйл өөрчлөгдөнө. Хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаг, бизнесийнхнийг дарамталдаг, нийгэмд тэгш бус байдал гаардаг, ядуурал газар авдаг, байгалийн баялагаа гадныханд алддаг, хэдхэн хүн хөлждөг байдал зосгох бодит нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын даргыг огцорсноос хойш бүх зүйл ил тод болно.

Мөрдөн шалгах ажиллагаа хараат бусаар хийгдэх ёстой гэсэн зарчмаа авч үлдээд бусад бүх үйл ажиллагаа, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа ил тод болно. Тиймээс өнөөдөр л энэ хүнийг суудлаас нь буулгах ёстой гэж үзэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд заавал хууль ярих биш ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой.

Нэгэнт УИХ-ын 40 гишүүн энэ хүнээр удирдуулахгүй гээд чуулганд орохгүй байхад УИХ-ын дарга “энэ асуудалд оролцож, энэ асуудалд оролцохгүй”  гэж ярих ёсгүй. УИХ-ын дарга чуулганыг удирдан зохион байгуулж, үйл ажиллагаа нь хэвийн явах нөхцөлийг хангах үүрэгтэй. Хэдэн ч хүн гарын үсэг зурсан огцрохгүй гэж хэлж болохгүй. Заавал хуулийн үндэслэлээ тавь гэж болохгүй.

ЭХЭМҮТ-ийн даргаас эхлээд, сайд нар хүртэл ёс зүйн хариуцлагаа хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Эдгээр хүмүүсийн хэн ч нь  намайг зөвхөн хуулийн үндэслэлээр огцруул гэж хэлээгүй.

“Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлагаа хүлээж суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж монгол төрийг гацаанаас нь гаргаж өгөөч ээ. Иргэд сонгогочдын үндэсэн хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаж өгөөч ээ гэж хүсч, шаардаж байна.” гэсэн юм.  Ийнхүү монгол улсын парламентыг бүрдүүлж буй 76 гишүүний талаас илүү нь УИХ-ын даргыг суудлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж гэдэгт нэгджээ. Харин УИХ-ын дарга үүнд ямар байр суурь илэрхийлэх нь тодорхойгүй байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.