Өнөө жил буюу 2018 онд 21 аймаг, хотын статустай хоёр дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн аймаг, цэргийн арслан болон хурц арслангуудын тойргийн барилдаан нөгөөдөр буюу энэ сарын 15-нд Спортын төв ордонд болно.
Хэдийгээр Бөхийн өргөө хаалттай байгаа ч бөхийн хорхойтнуудыг сонирхолтой барилдаанууд уйдаахгүй бололтой. Уг барилдааныг сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгох ажээ. Шинэ арслангуудын халз барилдаанд оролцох бөхчүүдийг танилцуулъя.
А.а Ц.Ганбат /Архангай аймгийн наадмын түрүү бөх/
А.а Т.Ерболат /Баян-Өлгий/
А.а М.Батцэнгэл /Баянхонгор/
А.а Э.Сумьяабат /Булган/
А.а Д.Эрдэнэтулга /Говь-Алтай/
А.а М.Бямбадорж /Говьсүмбэр/
А.х.а С.Очирбат /Дархан-Уул/
А.а Б.Баатархүү /Дорноговь/
А.а Б.Батдорж /Дорнод/
А.а Э.Ариунбуян /Дундговь/
А.а П.Өсөхбаатар /Завхан/
А.а Б.Зоригтбаатар /Орхон/
А.а О.Наранбаатар /Өвөрхангай/
А.а Б.Амгаланбаатар /Өмнөговь/
А.а Н.Өсөхбаяр /Сүхбаатар/
А.а Б.Орхонбаяр /Сэлэнгэ/
А.а Э.Ууганбаяр /Төв/
А.а Ж.Ням-Эрдэнэ /Увс/
А.а Г.Хишигбат /Ховд/
А.а Э.Баасанжав /Хөвсгөл/
А.а Д.Аззаяа /Хэнтий/
А.х.а Г.Өсөхбаяр /Багануур/
А.а Б.Түмэндэмбэрэл /Налайх/
Ц.а Г.Жамбалдорж /Бүх цэрэг/ нар хүч сорих юм.
Ц.Мөнхзул