Герман улсын Вестоннен хотод байдаг шоколадны үйлдвэрт осол гарснаас болж хотын гудамжинд тонн гаруй шоколад асгарсан байна.
Үйлдвэрийн аварга том нөөцлүүр сав эвдэрч зам дээр их хэмжээний хайлсан шоколад асгарснаас болж тээврийн хэрэгслийн хөдлөгөөнийг хязгаарлажээ.
Гудамжинд асгарсан тонн орчим хайлсан шоколад төд удалгүй хөрж хатуурсан байна.
Хотын гал түймэртэй тэмцэх албаныхан “замаар дүүрэн шоколад асгарсан нь зул сарын өмнөх амтлаг осол байлаа” хэмээн хошигносон байна.
Ойролцоогоор 10 метр квадрат талбайд асгарсан амттаныг цэвэрлэхийн тулд 25 гал сөнөөгч халуун ус, гал, хүрз ашиглажээ.
Вестоннен хотод үйл ажиллагаа явуулдаг Драймайстер үйлдвэрийн ажилчид зам дээр асгарсан шоколадыг цэвэрлэхэд тусалжээ.
Эх сурвалж: www.bbc.com