Карибын орнуудаар аялж Их Британи руу буцах гэж байсан Марко Поло усан онгоцноос их хэмжээний мансууруулах бодис илэрсэн байна. Их Британийн иргэд болох 70, 72 настай ахмадууд хөлөг онгоцны кабинд 10 кг “А” зэрэглэлийн мансууруулах бодис кокайн тээвэрлэж байжээ.
Португалийн цагдаа нар Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлагийн мэдээллээр хэргийг илрүүлж ахмадуудыг Лисабонд саатуулсан байна. Гэр бүлийн хос шиг харагдаж байсан сэжигтнүүдийн өрөөг нэгжихэд дөрвөн тээш бүхий кокайн нуусан байсан нь илэрчээ.
Марко Поло хөлөг 11 дүгээр сарын тавны өдөр Англиас 610 зорчигч, 294 багийн гишүүнтэй хөдөлсөн байна. Хэргийг нарийн шалгаж дуустал ахмадуудыг хорьж саатуулна гэжээ.
Марко Поло хөлөг онгоцонд 2014 онд 85 настай Британийн зорчигч далайн шуурганы үеэр амиа алдсан тохиолдол гарч байжээ.
Эх сурвалж: www.cnn.com