Франц улсын иргэд шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгон дөрвөн долоо хоногийн турш жагсаж, Ерөнхийлөгч тэдний хүсэлтийг хүлээж авсан. Үүний дараа Египет улсын эрх баригчид шар хантааз худалдахыг хориглолоо.
Сарын дараа Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцруулсан жагсаал хөдлөгөөн эхэлсэн өдөр тохионо. 2011 оны нэгдүгээр сард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн Ерөнхийлөгчийг унагаж байсан.
Тиймээс энэ удаад жагсагчид шар хантаазаар дамжуулан эрх баригчдын эсрэг уриалга явуулж магадгүй хэмээн сэрэмжилж байна. Зөвхөн цагдаагийн тусгай зөвшөөрөлтэй компаниудад л ажилчны шар өнгийн хантаазыг их хэмжээгээр худалдахыг зөвшөөрчээ.
Франц улсад шар хантаазаар жигдэрсэн жагсагчид 11 тэрбум ам.долларын гарз хохирол учруулаад байгаа. Уг жагсаалыг сошиалаар дамжуулж зохион байгуулсан нь Хосни Мубаракийн эсрэг жагсаалтай төстэй байжээ.
Хосни Мубаракийн дараа цэргийн удирдагч Абдель Фаттах эл Сиси 97 хувийн дэмжлэгтэйгээр төрийн тэргүүнээр сонгогдсон ч ард иргэдийн дунд нэр хүнд нь унасан. Тиймээс одоо байгаа Ерөнхийлөгч эл Сисигийн эсрэг иргэд эсэргүүцэл үзүүлэх эрсдэл өссөн гэж үзжээ.
Эх сурвалж: www.qz.com