ВИДЕО: Мастерсийн 73кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ

Сурталчилгаа
ВИДЕО: Мастерсийн 73кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ

 

Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд 3 хоногийн дараа БНХАУ-ын Гуанжу хотноо цуглана. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.

www.livetv.mn сайт мастерс тэмцээн хүртэл монголын багийн тамирчдаа жин тус бүрээр нь цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Эрэгтэйчүүдийн -73кг: 

МУГТ Г.Одбаяр 4445 оноотойгоор дэлхийн чансааны 5-т эрэмблэгдэж байгаа бол ОУХМ Ц.Цогтбаатар 2817 оноотойгоор дэлхийн чансааны 12-т эрэмблэгдэж байна.

Удаах байранд Олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили 5451 оноотойгоор эрэмблэгдэж байгаа юм. Энэ жинд барилдах бас нэгэн дэлхийн аварга байгаа нь БНСУ-ын Ан Чанрим юм. Тэрээр 5380 оноотойгоор 3-т эрэмблэгдэж байна. Эндээс харахад эрэгтэйчүүдийн -73кг жингийн барилдаанууд үзэгчдийг өндөлзүүлсэн барилдаануудаар дүүрэн байх нь тодорхой юм.

ОУХМ Ц.Цогтбаатарын хувьд энэ жил 22 настай ид ирэн дээрээ барилдаж байгаа ба энэ удаагийн мастерст цахиур хагална хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлж байгаа Японы Сойчи Хашимототой барилдаж байгаагүй ба энэ жил тэдний дуэлийг хүлээх хүмүүс их байна. Харин Гүржийн Лаша Шавдатуашвили аваргыг Ц.Цогтбаатар маань энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хэрхэн савж шуугиан тарьж байсныг санаж буй бизээ.  

Уг барилдааныг эргэн дурсан үзэцгээе

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0