Ёс зүйн дэд хороог өнөөдөр 14 цагт хуралдуулахаар зарласан. Ёс зүйн дэд хороогоор
- 60 тэрбумын хэрэг,
- ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар Ёс зүйн дэд хороон дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлж байсан юм. Гэвч Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй учир энэ удаад ч мөн хуралдсангүй. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Ёс зүйн дэд хороо хоёр ч удаа хурал зарласан боловч аль алинд нь ирц хүрээгүй шалтгаанаар мөн хуралдаж чадаагүй юм.
Тиймээс Ёсзүйн дэд хороогоо хуралдуулж чадахгүй бол гишүүдийг нь солих асуудлыг ярих нь зөв гэдгийг ч УИХ-ын дарга сануулсан удаатай.
Уг нь Ёс зүйн дэд хорооны дүрэмд хариуцлага алдсан гишүүдийн асуудлыг хэлэлцээд тэдэнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд давхар хянан шалгах ажиллагаа явуулдаггүй байна.