СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-12

Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Манай улсад жил бүр 1000-1200 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 1500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна.  Улмаар цагдаагийн байгууллагаас жил бүр 1000 гаруй хүүхдийг эрэн хайх ажиллагаа явуулдаг байна.

Харин энэ бүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэх, сургалт зөвлөгөөн хийх, гарын авлага тараах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг ч гэмт хэрэг огтхон ч буурахгүй байна.

Тиймээс ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас "Хүүхэд хамгаалагч" төслийг санаачилсан байна.

Уг төслийн гол агуулга нь иргэдийн оролцоонд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.  Доржийн хүүхдийг Дорж ганцаараа биш бусад хүмүүс ч хамгаална гэсэн үг.

Ингэснээрээ гэмт хэрэг гарах гэж буйг мэдээд, баримтжуулаад гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсан иргэнд төсвөөс тодорхой хэмжээний урамшуулал олгодог байх юм.

Яг ийм жишгээр ажилладаг Японы гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг 4 сая гишүүнтэй ажээ. Энэ бол ирргэн бүр хүүхэд хамгаалагч болсныг харуулж буй тоон үзүүлэлт юм. Иргэн бүр хүүхэд хамгаалагч байж чадвал гэмт хэрэг буурна гэж үзэж байна. "Хүүхэд хамгаалагч"-ийг  СХД-ийн 18-р хороо, БЗД-ийн 5-р хороонд туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Харин хүүхэд хамгаалал үр дүнгээ өгөхгүй байгаа бас нэг ажил нь зам тээврээс урьдчилан сэргийлэх явдал.

Манай улсад жил бүр 2000 гаруй осол гарч 1000 гаруй хүүхэд бэртэж гэмтэн, 50-60 хүүхэд нас бардаг байна.

Тухайлбал:  2016 онд 50, 2017 онд 55, 2018 онд 36 хүүхэд зам тээврийн ослоор нас баржээ.

Гэвч энэ тоо мөн л төдийлөн буурахгүй байна. Тиймээс ТЦА-аас  "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт" - ыг явуулж эхэлсэн байна. Энэ төсөлд 300 сая төгрөг шаардлагатай.

Тиймээс "Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдалд урьдчилан сэрийлэх арга зам" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан юм.  

Уг хэлэлцүүлгээр хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, шинээр танилцуулсан дээрх төслүүдийг хэрэгжүүлж үзэх нь зүйтэй гэж энэ салбарт ажилладаг холбогдох мэргэжлийнхэн үзэж байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.