Оросын Холбооны Улсын Казань хотод ирэх наймдугаар сард зохион байгуулагдах 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс найман мэргэжлийн чиглэлээр оролцохоор бэлтгэлээ базааж буй.
МБС-ын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, багш, суралцагчдын дунд туршлага солилцох боломж олгох, аж үйлдвэрийн салбар ажил олгогч, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Монгол ур чадвар” тэмцээний сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг хоёр суралцагчаас ОХУ-д 2019 онд зохион байгуулагдах “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д оролцогчдийг сонгон шалгаруулах зорилготой юм.
Тэмцээний хамрах хүрээ
“Монгол ур чадвар 2018” тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтад нэг болон хоёрдугаар байр эзэлсэн оролцогчид хамрагдлаа.
· Гагнуур
· Барилгын өрөг угсралт
· Барилгын сантехник
· Барилгын цахилгаан
· Мужаан,
· Токарь,
· Үсчин,
· Тогооч
гэсэн мэргэжлээр энэ сарын 03-07-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдав.
· Гагнуурын төрлөөр Герман-Монголын МСҮТөвийн оюутан Т.Оюун-Эрдэнэ
· Цахилгааны төрлөөр Налайх дахь МСҮТ-ийн суралцагч Э.Рэнцэн-Очир
· Барилгын өрөг угсрагчийн төрлөөр Барилгын политехник коллежийн суралцагч Г.Анх-Учрал
· Барилгын сантехникийн төрлөөр Ховд Хөгжил политехник коллежийн суралцагч С.Дашдэрэм
· Мужааны төрлөөр Техник технологийн политехник коллежийн БУМТ-ангийн төгсөгч Н.Батбуян
· Токарийн төрлөөр Налайх дахь МСҮТөвийн суралцагч Т.Цогтсайхан
· Тогоочийн төрлөөр Хөвсгөл МСҮТөвийн төгсөгч Л.Чинбаяр
· Үсчний төрлөөр Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн суралцагч Н.Гэрэлт-Од нар шалгарав.
Сонирхуулахад
"Монгол ур чадвар-2018" багийн ГАГНУУР-ын мэргэжлийн төрлийн шилдэг оролцогч, Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Т.Оюун-Эрдэнэ дөрвөн орны оролцогч өрсөлдсөн "Чемпионат WorldSkills Hi-Tech 2018" тэмцээнд II байр эзэлжээ.
ОХУ-ын Екатеринбург хотk; өнгөрсөн 10 сарын 25-27-нд зохион байгуулагдсан "Чемпионат WorldSkills Hi-Tech 2018" тэмцээнд "Монгол ур чадвар-2018" баг цахилгаан, гагнуур болон токарийн мэргэжлийн төрлөөр оролцсон байна
Уг тэмцээн нь нийт 1000 гаруй олон улсын болон Оросын эксперт багш нар болон 600-аад оюутныг хамарчээ.
Монголын баг Гагнуурын төрөлд ОХУ, Энэтхэг, Казахстан улсын оролцогчидтой өрсөлдсөн бөгөөд эдгээр улсуудын шилдгийг шалгаруулахад нийт авсан оноогоороо Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Т.Оюун-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болсон юм.
Тэгвэл БНХАУ-ын Нинбо хотод зохион байгуулсан залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээнд "Монгол ур чадвар"-ын Тогоочийн төрлийн оролцогч А.Амартүвшин, Л.Чинбаяр нар оролцсон. Тус тэмцээнд 8 төрөлд 16 орны 118 залуу тогооч өрсөлдсөнөөс
Ганцаарчилсан төрөлд: /Farm to plate/
А.Амартүвшин, Хүнс, Технологийн Политехник Коллежийн оюутан-Мөнгөн медаль
Л.Чинбаяр, Хөвсгөл МСҮТ-ийн оюутан-Хүрэл медаль
Багийн төрөлд: /Two to tango/
А. Амартүвшин- Хүрэл медаль тус тус хүртлээ.
Дашрамд дурдахад "ДУЧТ-2017"-ийн оролцогч, Хүнс, Технологийн ПК-ийн оюутан Б.Дагвасүрэн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль авсан байна.