СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголд хоёрхон байдаг, Эрдэнэт дэд станц шатсан ноцтой хэргийг ЭХЯ-ныхан нууцалж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

. Ашиглалтад ороод таван ч жил бололгүй ийнхүү шатсанаар улсад 2-3 тэрбумын хохирол учирч, шинээр авч суурилуулахын тулд дахин 2-3 тэрбум төгрөг зарлагадах болоод байхад Эрчим хүчний яам энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөлгүй, хав дарж байгааг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авахыг хүсэж байна. Энэ нь цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарах ёстой асуудлын нэг юм. Шууд хариуцах учиртай салбарын сайд Ц.Даваасүрэн таг дуугай. 

. Үүний үрээр Монголын ганц саалийн үнээ болсон ГОК цахилгаан хангамжийн ямар ч найдваргүй болчихоод байна. Товчхондоо, Монголын сүүтэй ганц үнээ маань энэ өвөл өвс, усгүй болох аюул нүүрлээд байна. Бид энэ талаар тус салбарын нэгэн мэргэжилтнээс дараах тодруулгыг хийлээ. Хавчлага дарамтаас сэргийлж эх сурвалж нэр, усаа хэлэхээс татгалзсан юм.

-Энэ осол хэзээ гарав?

-Гараад гурав хонож байна. Энэ трансформатор Монголд ердөө хоёрхон байдаг. Хоёулаа Эрдэнэтэд байдаг юм. Тавигдаад ердөө 4-5-хан жил болж байгаа. . Тавьсан хятадууд нь засаж байсан.

. Зүв зүгээр ажиллаж байсан станцыг ямар ч стандарт, бодлого үгүйгээр 200 МВА болгож шинэчилсэн нэртэй хийсэн ажлын горыг улс даяара амсахад ойрхон байна. Мөн энэ нь зангилаа станц юм. Хөвсгөл, Завхан, Увс, Ховд зэрэг баруун аймгуудын зангилаа станц юм шүү дээ.

Олон түмэнд мэдээлэхгүй болохоор, дараад, улсын олон тэрбум төгрөгөөр тоглож байна. Уг нь энэ станц буудах ёсгүй. Богино залгаа үүсчихлээ гэдгийг 70мсек-д мэдээд тусгаарлах ёстой юм. Тусгаарлах хугацаандаа гэмтсэн. Энэ нь манай системд тохирохгүй станцыг суурилуулсан гэдгийг харуулж байгаа юм.

-Бодлого барьж байгаа салбарын яам стандарт, бодлого байхгүй байна гэдгээ тодруулахгүй юу?

-Манайх үйлдвэрлэгч орон биш учраас шинэчлэл хийхээр олон газраас үнэ судалдаг. Гэтэл нэг ашиг хөөсөн нөхөр Хятадын ийм төхөөрөмж сайн гээд тавиулчихдаг. Үүнийг нь би “Хүмүүс гадаа гулгаж байна. Гулгадаг хэрэг” гэж хувцасгүй оччихоод зогсож байгаа хүнтэй адил гэж бодож байна. .

Сая бид нар 9 сарын 15-нд Улаанбаатар хот даяар тоггүй байлаа. 2015 оны 5 сарын 25-нд бас нэг удаа нойл суусан юм. . Энэ талаар Баттулга гэдэг хүн гоё зүйрлэж хэлсэн шд. Шувуутай зүйрлэж, шувуу тог тасалсан боловч үхсэн учир эзэн холбогдогч нь байхгүй гээд хэргийг хаадаг юмаа гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Эрчим хүчний яам, ашиглагч байгууллагууд нь байсаар байтал эзэн холбогдогчгүй гээд ийм хэргүүдийг хаадаг байхгүй юу. 9 сарын 15-нд бүхэл бүтэн тав, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй станц шатахад нэг даргыг халсан болоод хэргийг хаачихсан.

 

Гурван жилийн баталгаат хугацаа дөнгөж дуусаад байхад ашиглалтаас гарчээ

 

Үүнтэй адил .

-Одоо тэгэхээр ГОК-ийн үлдсэн нэг станц арай чамай ажиллаж байна гэсэн үг үү?

-Муугаар бодоход одоо үлдсэн станц нь зогсвол ГОК нойл зогсолт хийхэд ойрхон байна гэсэн үг.

Энэ бүхэн юунаас болж байна вэ гэхээр . Ямар ч бодлогын баримт бичиггүй мөртлөө энэ сайн, тэр илүү сайн гэсэн маягаар техникийн шинэчлэлийг хийж байна. Үүнийг улстөрийн бялуу хуваалтаар тавигдсан дарга нар үзэмжээрээ шийдэж байна. Одоо хамгаалж байгаа системүүд бүгд хоцрогдсон. .

Монгол улсын зүрх болсон хэдэн төхөөрөмж байна. Трансформатор, трубин, генератор гм. Эд нар дээр тендер зарлахыг болих хэрэгтэй. Шилэн болгоод үйлдвэрлэгч орныг урьж уулзаад хүмүүсийн нүдэн дээр хийвэл асуудалгүй болно. Бусад орон тэгдэг юм билээ. Дэлхийн хамгийн сайн төхөөрөмжийг авч тавьдаг. Тэртээ тэргүй мөнгө төлж байна шүү дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.