Авилга хээл хахуулиас ангид улс орнуудын жагсаалтад Сингапур зургадугаарт ордог. Өөрөөр хэлбэл авилгаас ангид, бараг байдаггүйтэй адил, хууль дүрмээ чандлан сахидаг ард түмэн юм.
Энэ улсад цагаачлан ирж ачааны машины зогсоол дээр ачигч барьдаг Хятадын хоёр иргэн авилгын хэргээр таван жил хорих ял сонсоход хүрчээ. Тэд ачааны машины жолооч нараас нэг сингапур доллар буюу 1,900 орчим төгрөгийн хахууль авсан байна.
47 настай Чэн Зилиан, 43 настай Зао Юучун нар хоцролгүй ирж ачаагаа буулгаж, хүргэж өгөхөөр жолооч нараас удаа дараа нэг сингапур долларын хахууль авсныхаа тул хоригдоод зогсохгүй 100,000 сингапур долларын торгууль төлөх болжээ.
Сингапур улсын Авилгатай тэмцэх товчооноос “ажилчид шударгаар хөдөлмөрлөх ёстой. Тэд нэг доллар ба түүнээс доош мөнгөний хахууль авсан ч үүрэг хариуцлагаа хүлээнэ. Авилгад төрөл зүйл, их бага хэмжээ гэж байх ёсгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com